Нүүр Имиж Улс төр, нийгэм Бизнес ток Сонгууль-2013 Эрүүгийн ертөнц Sexy Оддын амьдрал
index
Өнөөдөр шинээр: Өдрийн сурвалжлага: Үерт автаж, хөл хорионд орсон “Хаан жимс”-ийг хаа /2014.07.09/,   AMJILT.COM сайтыг хаасан нь хууль бус үйлдэл байжээ /2014.07.08/,   Amjilt.com сайтыг хаасан асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа /2014.07.08/,   Ичгүүр сонжуураа алдсан Норовын Алтанхуяг ХХЗХ-г хувийн бизнесийнхээ булхайг хамгаалахад ашиглалаа /2014.07.05/,    Д.Дашдаваа:Алтанбулагийн чөлөөт бүсэд бараагаа татваргүй борлуулаач ээ гээд төр, засаг чинь тулах цэг өгч байна /2014.07.05/,   МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар: Бид Монголынхоо гоё сайхныг харуулахыг л хичээнэ /2014.06.11/,   Ерөнхийлөгч өө! Ухаалаг төрөөс ухраад байна! /2014.04.15/,    Торонтод очиж Монголын нэрийг шороотой хутгасан Д.Ганхуягын балагаар Монгол улс хөрөнгө оруулагчдын анхаарлаас мултрав /2014.04.15/,   Үндсэн хуулийн цэц Д.Сугарт хариуцлага тооцжээ /2014.04.15/,   “Гранд Экспо 2014” Үндэсний Бизнес Фестивалийн санал асуулга эхэллээ /2014.04.15/,   
Энэ жилээс төрийн албан хаагчийн хүүхдийн сургалтын төлбөрийг төр даахгүй
2012.06.28

 

Ирэх хичээлийн жилд оюутнуудад олгогдох Үндэсний болоод Урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл,

төрийн албан хаагчийн хүүхдийн сургалтын төлбөрийн асуудлаар БСШУЯ-ны сургалтын төгрийн сангийн мэргэжилтэн Л.Базардаргиагаас тодрууллаа

-Энэ жилийн их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудлын талаар сонирхож байна. Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах нь хэвээрээ юу?

-Засгийн газрын 2010 оны тогтоолын дагуу "Хүний хөгжил сан"-гаас сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувиа хүртэхийг хүссэн оюутнуудад хоёр жил дараалан хүртээсэн. 2010-2011 оны хичээлийн жилд зөвхөн өдрийн ээлжинд суралцаж байгаа 133 мянга 674 оюутанд 66,8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ 2011-2012 оны хичээлийн жилд 165 мянга 12 оюутны материалыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хүргүүлсэн. Улсын төсөвт 165 мянган оюутны 83,6 тэрбум төгрөг туссан. Яг өнөөдрийн байдлаар 103 мянга 38 оюутны 50,9 тэрбум төгрөгийг их, дээд сургуулиудын дансанд шилжүүлж олгожээ. 36 мянга гаруй оюутны 18,1 тэрбум төгрөгийн санхүүжилт Сангийн яамнаас хүлээгдэж байна. 25 мянга гаруй оюутны 12,3 тэрбум төгрөг суралцагчид өөрсдөө өргөдөл гаргаагүй учраас баталгаажаагүй байна. Энэ санхүүжилт сурагчид өргөдөл гаргасан тохиолдолд баталгаажиж зохих сургуулиудынх нь дансанд орох боломжтой.

-Энэ жилээс эхлээд "Хүний хөгжлийн сан"-гийн хувь хишгийн мөнгө оюутнуудад олгогдохгүй учраас сургалтын төлбөрийг өөрсдөө хариуцах нь тийм үү?

-Энэ жилээс эхлээд "Хүний хөгжлийн сан"-гийн 500 мянга олгогдохгүй. Хоёр жил олгогдоод дуусч байна. Сургалтын төлбөрийг оюутнууд хуучнаараа өөрсдөө хариуцна.

-Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцна гэж төрийн албаны хуулинд бий. Гэтэл "Хүний хөгжил сан"-гийн 500 мянгыг оюутнуудын сургалтын төлбөрт олгож эхэлснээс хойш "халамж давхардуулахгүй" гээд больсон. Энэ тогтоол шийдвэр дахиж мөрдөгдөх үү?

-Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төр хариуцна гэдэг тогтоол хүчингүй болсон. Хүчингүй болсон хуулийг дагаж мөрдөх журам гарсан. Харин хуучин суралцаж байсан оюутнуудын сургалтын төлбөрийг төгстөл нь төр хариуцна. Энэ жилээс эхлээд шинээр төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн гэрээ хийхгүй гэж ойлгох хэрэгтэй. Хуучин суралцагчдын хувьд эцэг, эхчүүд ажиллаж байгаа байгууллагатайгаа хийсэн гэрээгээ сунгах ёстой.

 -Сургалтын төрийн сангийн журамд өөрчлөлт орсон. Оюутнууд ирэх намраас Үндэсний тэтгэлгээс гадна Урамшууллын тэтгэлэг авна гэж дуулсан. Урамшууллын тэтгэлгийг ямар нөхцөлд авах юм бэ, Үндэсний тэтгэлэг буюу оюутны 70 мянган төгрөг ирэх жил олгогдоно биз дээ?

-Үндэсний тэтгэлгийг өнгөрсөн хичээлийн жилээс олгож 6 сарын хугацаанд давхардсан тоогоор нийт 141 мянга 332 оюутанд 59,2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ маань оюутнуудын сар болгон авдаг 70 мянга 200 төгрөг шүү дээ. Үндэсний тэтгэлэг оюутнуудад үргэлжлээд олгогдоно. 2012-2013 оны хичээлийн жилд оюутнууд урамшууллын тэтгэлэг авна. Энэ тэтгэлгийг Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлт ихтэй мэргэжлээр өдрийн ангид амжилттай суралцаж буй оюутнуудад олгох юм. Эрэлт ихтэй 20 мэргэжлийн жагсаалтыг Засгийн газраас батлан гаргасан. Үндэсний, урамшууллын тэтгэлэг олгохоос гадна сургалтын төлбөр буюу сургалтын төлбөрийн зээл олгох юм. Урамшууллын тэтгэлгийг 50, 75, 100 хувь гэсэн төрлөөр олгоно. 50 хувийн тэтгэлгийг 3,2 буюу түүнээс дээш голч дүнтэй диплом, бакалавр, магистр, докторын зэргийн суралцагчид авна. Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болон гадаадын нэр хүнд бүхий боловсролын байгууллагатай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид, шинээр ЭЕШ-д 720 буюу түүнээс дээш оноо авсан элсэгчид авах юм. Харин 75 хувийн тэтгэлгийг голч дүн нь 3.6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалавр, магистр, докторын зэргийн өдрийн ангид суралцагч, 100 хувийн тэтгэлгийг БСШУЯ-наас зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадаас шагналт байрт шалгарсан оюутанд хамаатай. 100 хувийн урамшууллын тэтгэлгийг зөвхөн нэг хичээлийн жилд авах юм. Урамшууллын тэтгэлгийг давхардуулж олгохгүй. Нэг суралцагч эрэлт ихтэй мэргэжлээр сургуульд элсээд 50 хувийн тэтгэлэг, улсын олимпиадад шалгараад 100 хувийн тэтгэлэг авах болзол хангасан бол тухайн суралцагч аль нэгийг нь сонгоно гэсэн үг. Мөн хоёр дахь дээд боловсрол эзэмшихээр суралцагчдад олгохгүй.

-Сургалтын төлбөр, сургалтын төлбөрийн зээлийг ямар оюутнууд хүртэж болох вэ?

-Шинээр элсч байгаа оюутан 600 буюу түүнээс дээш оноо авсан бол хуучин суралцаж буй оюутны сургалтын голч дүн 2,8 буюу түүнээс дээш голч дүнтэй, бүтэн өнчин, эцэг, эх нь хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан эцэг, эхтэй айлын суралцагч хүүхэд авах нь. Сургалтын төлбөрийн зээлийг малчны хүүхэд, хагас өнчин, Үндэсний статистикийн хорооноос амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой, гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан оюутан мөн авч болох нь. Сургалтын төлбөр, сургалтын зээлээ сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Тэтгэлэг авахын тулд хэнд, хаана хандаж ямар материал бүрдүүлэх вэ?

-Материалаа сайн бүрдүүлээд 9 дүгээр сарын 1-ний дотор суралцаж байгаа сургуульдаа өгдөг. Үүнийг мэдэхгүйгээс манай ажлыг их хүндрүүлдэг. Манайд материалаа бүрдүүлээд ирээд байдаг. Суралцагч бүтэн өнчин хүүхэд байх юм бол хувийн өргөдөл, эцэг, эхийн нас барсны гэрчилгээг нотариатаар батлуулсан хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, дүүрэг хорооны Засаг даргын тодорхойлолтоо аваад хувийн өргөдөлтэйгөө хавсаргах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй группийн хүмүүс маш их болсон. Тийм учраас 50, 60 хувийн тэтгэлэгт хамрах оюутнууд маш их орж ирдэг. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол 70 буюу түүнээс дээш хувийн тэтгэлэг авдаг. Эмнэлгийн магадлах комиссын шийдвэрийг авах хэрэгтэй. Цэргийн алба хаасан бол дүүргийн ЗДТГ-ын цэргийн штабаас тодорхойлолт авч ирэх ёстой юм. Тухайн сургуульдаа материалаа бүрдүүлж өгөөд захирлын тушаалаар томилогдсон комисс суралцагчдын материалыг хүлээж аваад шийдвэр гаргадаг. Шийдвэр гарсны дараа манайд материал ирдэг юм.

-Эрэлт ихтэй 20 мэргэжилд ямар чиглэлийн мэргэжлүүд хамаарч байгаа вэ?

-Автозамын барилга, бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын багш, байгалийн ухааны чиглэлийн багш, геологи, гидрогеологи, гидромеханик инженер, усны нөөц экологи, уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн машин тоног төхөөрөмж, малын эмч, мэдээллийн систем, газрын тосны хадгалалт тээвэрлэлт, сантехник инженерийн байгууламж, сэргээгдэх эрчим хүч, нано инженерчлэл, биотехнологи, цөмийн эрчим хүч, онош зүй, эмнэлзүйн шинжлэх ухаан судлал гэсэн мэргэжлүүд байгаа.

-Түрүү жилийн оюутнуудын сургалтын төлбөрийн 500 мянга одоо болтол зарим сургуулиудын дансанд орж ирээгүй байна гэсэн хэл ам одоо ч байна. Энэ юутай холбоотой вэ?

-Өмнөх жилийн санхүүжилт орж ирээгүй гэсэн хэл ам гардаг. Шалгаад үзэхээр дандаа тухайн суралцагчийн өөрсдийн буруугаас болдог. Баг, хорооны нийгмийн ажилтандаа өргөдөл гаргаж өгөөд тэр нь аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэст мэдээллээ өгдөг. Хэлтэс нь газартаа өгдөг. Манайх их, дээд сургуулиудаас суралцагчдын дэлгэрэнгүй судалгаа авдаг. Түүн дээрээ хяналт хийгээд Хөдөлмөр халамжийн газарт хүргүүлдэг. Ингээд хоёр талын мэдээллийг тулгаж үзээд тохирсон тохиолдолд суралцагчийн санхүүжилтыг өгдөг.

-Төлбөрийн зээлд хамрагдчихаад жилийн чөлөө авсан тохиолдолд дараагийн жилд шилжин орох уу?

-Жилийн чөлөө авснаас 30 хоногийн дотор Сургалтын төрийн санд мэдэгдээд, зээлийг түр зогсооно. Тэгээд дараагийн жил дахин үргэлжлүүлэх боломжтой.

Д.Догсмаа

Эх сурвалж: МОНЦАМЭ

  Ирэх хичээлийн жилд оюутнуудад олгогдох Үндэсний болоод Урамшууллын тэ...

Share |
Уг мэдээнд сэтгэгдэл авах боломжгүй.
Худалдааны төвүүд үүргээ ухамсарлан “00”-оос т...
2014.03.13
"Ц.Дуламсүрэн: Морь уралдуулахаа больсон цагт л ун...
2013.08.12
“108 суварга” компани борлуулалтын орлогоо Б.Э...
2013.08.07
Ажлын гараагаа эхэлсэн, анхны хамт олон нь сэтгүүл...
2013.07.29
“Хадгаламж банк”-ны харилцагчид “Жаст”-ын ...
2013.07.23
Сүхбаатарын талбайн нэршлийг өөрчилсөн шийдвэрээ ц...
2013.07.18
Эрлийз болон өвчтэй адуу уралдуулахгүй
2013.07.09
Амралтын өдрүүдэд нөөцийн махны худалдаа болно
2013.06.13
Алслагдсан нутагт биомассын эрчим хүчийг ашиглах т...
2013.06.06
Р.Бурмаа: 0-2 насны хүүхдээ харж байгаа эцэг, эхэд...
2013.06.05
Тусгай зөвшөөрөл олгох журам шинэчлэгдлээ
2013.05.16
Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх талаар Монгол, Ге...
2013.05.10
Шинэчлэлийн Засгийн газар залуучуудад зориулсан ор...
2013.05.10
С.Эрдэнэ: Бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдэд 21 мян...
2013.05.07
2012 оны Үндсэн чиглэлийн биелэлт 74.3 хувьтай гар...
2013.05.02
Сурталчилгаа: 976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© SHOCK.mn - ээс хуулбарлах хориотой