Нүүр Имиж Улс төр, нийгэм Бизнес ток Сонгууль-2013 Эрүүгийн ертөнц Sexy Оддын амьдрал
index
Өнөөдөр шинээр: Өдрийн сурвалжлага: Үерт автаж, хөл хорионд орсон “Хаан жимс”-ийг хаа /2014.07.09/,   AMJILT.COM сайтыг хаасан нь хууль бус үйлдэл байжээ /2014.07.08/,   Amjilt.com сайтыг хаасан асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа /2014.07.08/,   Ичгүүр сонжуураа алдсан Норовын Алтанхуяг ХХЗХ-г хувийн бизнесийнхээ булхайг хамгаалахад ашиглалаа /2014.07.05/,    Д.Дашдаваа:Алтанбулагийн чөлөөт бүсэд бараагаа татваргүй борлуулаач ээ гээд төр, засаг чинь тулах цэг өгч байна /2014.07.05/,   МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар: Бид Монголынхоо гоё сайхныг харуулахыг л хичээнэ /2014.06.11/,   Ерөнхийлөгч өө! Ухаалаг төрөөс ухраад байна! /2014.04.15/,    Торонтод очиж Монголын нэрийг шороотой хутгасан Д.Ганхуягын балагаар Монгол улс хөрөнгө оруулагчдын анхаарлаас мултрав /2014.04.15/,   Үндсэн хуулийн цэц Д.Сугарт хариуцлага тооцжээ /2014.04.15/,   “Гранд Экспо 2014” Үндэсний Бизнес Фестивалийн санал асуулга эхэллээ /2014.04.15/,   
Баянзүрх дүүргийнхэн 0,7 га газраа хурдан аваарай. Газаргүй болж мэдэх нь байна шүү
2011.07.29
Иргэн бүр газар авах эрх хуулиар баталгаажсан. Харин 0,7 га газраа авахаар Баянзүрх дүүргийн газрын албан дээр очсон иргэд бухимдалтай байна. Учир нь газар авах өргөдлөө өгсөн хүмүүст тус албанаас “Баянзүрх дүүрэгт газар алга. Та нар Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газрын албадад хүсэлтээ өгөөд тэндээс газраа ав” гэсэн хариу хэлэн буцааж байна. Иймд газар авах хүсэлтэй иргэд эртхэн газраа хөөцөлдөхгүй бол энэ явдал цаашид хэрхэн эргэхийг мэдэхгүй. Юутай ч иргэдийн мэдлэгийн санд нэмэр болгох үүднээс доорх нийтлэл, ярилцлагыг толилуулья. Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх тухай” хууль батлагдсан. Энэхүү хууль нь хотын нягтралыг бууруулах, орон нутагт суурьшлыг нэмэгдүүлэх, зам дагуух газрыг өмчлүүлэн эдийн засгийн эргэлтэнд оруулах зорил¬готой. Өрхийн хэрэгцээнд нийс¬лэл хотод 0.07 га, аймгийн төвд 0.37, суманд 0.5 га газар өмчлүүлж байсан. Шинэ хуульд дээрх хэмжээг өөрчлөөгүй бөгөөд өрхийн хэрэгцээнд гэснийг иргэн бүрт хэмээн хуульчилсан байна.
 
Хүүхэд газар өмчлөх эрхтэй юу? Өрхийн өмчлөлийн газраа яах вэ?
 
Өмнө нь өрхийн хэрэг¬цээнийхээ 0.07 га газрыг өмчлөөд авчих¬сан   айлууд гэр бүлийн гишүүд дотроо хэлцэл хийж хэн нэгний¬хээ нэр дээр тухайн газраа шилжүүлнэ. Хэлцлээ нотаритаар баталгаажуулан харъяа засаг захир¬гааныхаа газрын албанд хүсэлт гаргаж гэрчилгээ солиулан, гэр бүлийн нэг гишүүнийхээ өмчлөлд шилжүүлэх учиртай. Бусад гишүүд өөр нутаг дэвсгэрт өргөдөл гарган газраа өмчилж болно. Тухайлбал, Дөрвөн ам бүлтэй нийслэлийн нэг өрх 0,07 га газартай байсан бол одоо тус бүртээ ийм хэмжээний газар өмчилж нийтдээ 0,28 га газар эзэмших эрхтэй болно гэсэн үг. Энэхүү хууль нь 2013 он хүртэл хэрэгжих аж.
 
Монгол Улсын иргэн гэдгийг нь батлах төрсний гэрчилгээ авсан нялх  хүүхдээс эхлээд монгол хүн бүр газар өмчлөх эрхтэй. Насанд хүрээгүй хүүхдийн өмнөөс эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хуулийн этгээд болж газар өмчлөх эрхтэй. Харин хүүхэд асрах газар байгаа бүтэн өнчин хүүхдүүдийн хувьд газар эзэмших эрх нь нээлттэй. Гэсэн ч хүүхдийн нэр дээр байгаа газрыг зарах, солих, барьцаанд тавих зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах нь гэр бүлийн хуулиар зохицуулагдах болж байгаа юм.
 
      Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга Ш.Батсүх “Гэр бүлийн хуулийн нарийн зохицуулалт, хүүхдийн өмчийг, нэн ялангуяа бүтэн өнчин хүүхдийн өмчийг хамгаалж өгсөн. Гэр бүлийн болон холбогдох хуулиа бид судлаад шат, шатны Засаг дарга нар болон газрын албаны хүмүүстээ мэдээлэл өгч нэгдсэн ойлголттойгоор энэ хуулийг цэгцтэй сайн хэрэгжүүлье гэж зорьж байна” хэмээн ярьсан.
 
Улсын чанартай зам дагуу газрыг өмчлүүлнэ
 
  Бидний яриад байгаа эл хуульд улсын чанартай зам дагуух газруудыг  хуваарилалтад оруулж нэг иргэнд 0,07 га байхаар тооцон өмчлүүлэхээр тусгажээ. Ингэхдээ “Авто замын тухай” хуулийн дагуу замаас 100 метрээс цааших газар энэ ангилалд хамаарна. Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох авто замыг 2012 оны дотор байгуулж дуусгах ёстой. Эдгээр зам болон сумын төвөөс 7-24 километрийн зайтай зөрөх хэсэг нь өмчлөх газарт хамаарна. Зам дагуу өмчлөх газрын хэмжээ, байрлалыг тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоож, иргэдийн газар хүссэн өргөдлийн дарааллаар олгох юм. Газар өмчлүүлэх асуудлыг дэд бүтцийнх нь хамт цогцоор шийдэх хэрэгтэй байгаа. Манайд ерөнхий төлөвлөгөө гэж байдаг ч хэн дуртай хүн нь хаа сайгүй хашаа хатган гэрээ барьдаг.
 
Газрын алба, геодезийн компани хоёрын дунд иргэд их чирэгддэг
 
Энэхүү хуулийн талаар ямар бодолтой байгааг нь геодези, байр зүй,  кадастрын зураглалын “Top survey” компанийн захирал Б.Эрдэнэбаатараас тодрууллаа.
 
- Иргэн бүрт газар өмчлүүлэх хууль батлагдлаа. Таны хувьд газар олголтын тал дээр ямар бодолтой явдаг вэ?  
 
- Иргэн бүрт газар өмчлүүлэх болсон нь нэг талаар баярлууштай зүйл   боловч нөгөө талаар иргэдийн дунд бөөн үймээн үүсэх вий гэсэн болгоомжлол байгаа. Жишээлбэл: Нэг айл зохих зөвшөөрөл, дүрэм журмын дагуу иргэнд өмчлүүлэх шаардлага хангасан 1000м2 талбай¬тай хашаа авчихсан байлаа гэж бодъё. Хашааныхаа газрыг өмчилье гээд очихоор 700м2-ыг нь л өгнө гэдэг. Иргэд хашаагаа багасгадаггүй. Түүгээр ч зогсохгүй компъютер дээр зургаа янзлаад ир гэж хэлэх газрын албаны хүмүүс ч байдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Ингээд зөрүү 300м2 нь мэдээллийн санд орохгүй байх тохиолдол цөөнгүй. Одоо иргэнд газар өмчлүүлээд эхлэхээр зэргэлдээ газар авах иргэний кадастрын зураг мэдээллийн санд байгаа хуучин зурагтай тохирох¬гүйгээс зураг дахин шинэч¬лэгдэх асуудал гарч ирнэ. Геодезийн компаниуд, газрын албаны хоорон¬дын уялдаа холбоо муу¬гаас болж иргэд ихээхэн чирэгд¬дэг. Зарим тохиолдолд газрын албаны мэргэжилтнүүд 2002-2006 онд хийсэн кадастрын зургийг хөдөлгөөнгүй хатуу үнэн гэсэн ойлголттой байдаг. Түүнээс хойших өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, хуучин зураг¬тай таарахгүй байна гээд иргэдийг буцаадаг. Харин бидний хувьд тухайн хашаа сунасан уу, жижгэрсэн үү гээд бодитой, байгаагаар нь үзүүлэх үүрэгтэй.
 
- Өмчлөгдсөн газрын мэдээллийн сан бүрдсэн үү? Ашиглахад хэр боломжтой байдаг бол? 
 
  - Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа “Кадастрын  зураглал ба газрын бүртгэл” төслийн хэмжээнд кадастрын зургууд нэлээд сайн шинэчлэгдсэн. Сүүлийн жилүүдэд геодези зураг зүйн газраас бодлого¬тойгоор бүх сум, суурин газруудын байр зүйн зургуудыг шинэчлэн хийж байгаа. Гэсэн ч тулгуур сүлжээний хувьд асуудал байна. 1940-өөд оны үед хуучин ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж, түүнээс хойш манай мэргэжлийн байгууллагууд шинэчлээд явж байгаа ч тухайн зургууд агуулга болоод технологийн хувьд хуучирч тэр бүр ашиглаад байх боломжгүй болсон. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд нутаг дэвсгэрийнхээ зургийг бүхэлд нь 1:100000-ны машстабаас эх¬лээд 1:5000-аар хийчихсэн бай¬даг. Манайд хөрөнгө мөнгөний болоцоо байхгүйгээс 1:50000-ын зургаар нийт нутаг дэвсгэрийн 37 хувь, 1:25000-ын зургаар 20 хувийг хамарч, харин 1:5000-ын зураг тусгай зориулалтаар хэдхэн газарт хийсэн байх жишээтэй. Тэгээд ч орон нутгийн координатын системд хийсэн учраас улсын болон олон улсын системд хөрвүүлэх ажил шаардлагатай байгаа.
 
- Мэдээллийн нэгдсэн баазыг сайжруулах талаар авч байгаа арга хэмжээ  байдаг болов уу? Энэ салбарт ажиллаж байгаа хүнийхээ хувьд хэлэх зүйл олон л байдаг байх...
 
  - Хувийн геодезийн компаниуд техник тоног төхөөрөмжөөрөө дэл¬хийн  жишгээс дутаад байх юмгүй. Гэсэн ч улсын нэгдсэн мэдээллийн систем үүсгэх тал дээр хоцрогдоод байна. Миний сонссоноор энэ тал дээр анхаарал хандуулж хэрэгтэй программ хангамж нь орж ирж байгаа гэсэн. Нэг газар нэгдсэн мэдээллийн сан байгуулагдлаа ч түүнийг баяжуулж, шинэчилж байдаг мэргэжлийн байгууллагууд байхгүй. Энэ бүгдийг хэзээ цогцоор нь шийдэж ажил хэрэг болгохыг мэдэхгүй л сууж байна. Хувийн компаниуд техник сайтай гэж байгаа боловч дотроо янз янз. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөр¬лийг хавтгайруулан 90 шахам компанид өгсөн. Үүн дотор багажтай, багажгүй, чаддаг чаддаг¬гүй олон хүн байгаа. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллагуудынхаа араас хяналт шалгалт хийдэггүйгээс ажил чанаргүй муу хийгдэж геодезийн салбарын нэр хүнд унаж байна.
 
- Геодезийн салбарыг хүмүүс зөвхөн кадастрын зургаар ойлгоод байдаг. Энэ салбарын онцлог нь юу вэ?  
 
  - Барилга хот байгуулалт, авто болон төмөр зам, уул уурхай геологи  хайгуул, хөдөө аж ахуй байгаль хамгаалал гээд бүхий л салбарт геодезийн шинжлэх ухаан суурь үндэс нь болж өгдөг. Авто замын чанар, газар зохион байгуулалт нарийн болж элдэв маргаангүй байх, түүний мэдээллийн сан алдаагүй үүсэх, хилийн багана тэмдэгтүүдийн координатын цэг үнэн зөв байх гээд олон чухал зүйл энэ салбартай холбоотой.
   


Н. Отгонцэцэг. www.shock.mn
 

Иргэн бүр газар авах эрх хуулиар баталгаажсан. Харин 0,7 га газраа авахаар Баян...

Share |
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHOCK.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 3
Сурталчилгаа: 976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© SHOCK.mn - ээс хуулбарлах хориотой